Хэвлэх DOC Татаж авах
Монгол Улсын 2019 онд экспортлох, импортлох стратегийн хүнсний  нэр, төрөл, тоо хэмжээг тогтоох тухай

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ТУШААЛ
2019 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр                               
Улаанбаатар хот

Дугаар А-20

Монгол Улсын 2019 онд экспортлох, импортлох стратегийн хүнсний нэр, төрөл, тоо хэмжээг тогтоох тухай

Хүнсний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.7 дахь хэсэг, Хүнсний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийн 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдааны 01 дүгээр зөвлөмжийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.“Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем”-д үндэслэсэн гадаад худалдааны барааны ангиллын жагсаалтад нийцүүлэн 2019 онд экспортлох стратегийн хүнсний нэр, төрөл, тоо хэмжээг 1 дүгээр, импортлох стратегийн хүнсний нэр, төрөл, тоо хэмжээг 2 дугаар хавсралтад заасны дагуу тус тус тогтоосугай.

2.Стратегийн хүнсийг экспортлох, импортлох зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг “Стратегийн хүнсийг экспортлох, импортлох зөвшөөрөл олгох түр журам”-ын дагуу зохион байгуулахыг ажлын хэсэг /Т.Гантогтох/-т, зөвшөөрлийг хууль, тогтоомж, энэхүү тушаалд нийцүүлэн олгож ажиллахыг Төрийн нарийн бичгийн даргад тус тус даалгасугай.

3.Тушаалыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлэн, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх арга хэмжээ авахыг Хуулийн хэлтэс /Э.Цолмонжаргал/-т үүрэг болгосугай.

                                    САЙД                                   Ч.УЛААН