A

A

A

Бүлэг: 1979

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 10-Р ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр

Дугаар 03

Зуунмод сум

ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Аймгийн Засаг дарга Ж.Батжаргалын өргөн мэдүүлсэн газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай санал, шийдвэрийн төсөл, мэдээлэл, Хурлын эдийн засаг, төсөв санхүү, өмчийн бодлогын хорооны дүгнэлтийг хэлэлцээд Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д", Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, "Татварын ерөнхий хууль"-ийн 8 дугаар зүйлийн 8.5, "Төсвийн тухай" хуулийн 23 дугаар зүйлийн 23.6.2, "Иргэний хууль"-ийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны "Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл(бүс), суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай" 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Хөдөө аж ахуйн газрын буюу бэлчээр, тариалангийн болон хадлангийн талбайн 1 га газрын төлбөрийн хэмжээг 1 дүгээр, Зуунмод сумын газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн 1 га газрын төлбөрийн хэмжээг 2 дугаар, Бусад сумын төв, суурингийн газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн 1 га газрын төлбөрийн хэмжээг 3 дугаар хавсралтаар тус тус баталж, 2019 оны 1 дүгээр сарын 1- ээс эхлэн мөрдүүлсүгэй.

2.Энэ тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор дараах арга хэжмээг авч хэрэгжүүлэхийг аймгийн Засаг дарга /Ж.Батжаргал/-д даалгасугай.

2.1.Газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоосон талаар иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад тайлбарлан таниулж, газар эзэмшигч, ашиглагчдын газрын төлбөрийн ногдуулалтыг бүрэн хийж, хугацаанд нь хураан барагдуулж төсөвт төвлөрүүлэх ажлыг зохион байгуулж, хяналт тавьж ажиллах

2.2.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил, ашиглалтад байгаагаас бусад төрийн өмчийн газрыг хамгаалах, нөхөн сэргээх, газар зохион байгуулалтын арга хэмжээнд шаардагдах зардлыг зохих журмын дагуу жил бүрийн төсөвт тусган батлуулж, зарцуулах.

2.3.Хөдөө аж ахуйн газрын үнэлгээний тойргийн болон Зуунмод сумын газрын үнэлгээний зэрэглэл/бүс/-ийн хилийн заагийн солбицолыг тогтоох талаар сумдыг мэдээлэл, арга зүйгээр хангаж ажиллах

3.Шинэчлэн тогтоосон Газрын төлбөрийг мөрдөх зорилгоор хөдөө аж ахуйн газрын үнэлгээний тойргийн болон Зуунмод сумын газрын үнэлгээний зэрэглэл/бүс/-ийн хилийн заагийн солбицолыг тогтоох асуудлыг боловсруулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулахыг сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд зөвлөж, Засаг дарга нарт даалгасугай.

4.Энэ тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж захиргааны хэм хэмжээний актын улсын бүртгэлд бүртгүүлэхийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга /Э.Доржсүрэн/-д даалгасугай.

5.Энэ тогтоол гарсантай холбогдуулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 04 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

6.Энэ тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд үүрэг болгосугай.

ДАРГА Ц.ЭНХБАТ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 8 ДУГААР ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2022 оны 2 дугаар сарын 24 өдөр

Дугаар 12

Зуунмод

Газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай

Аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатарын өргөн мэдүүлсэн газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай мэдээлэл, санал, шийдвэрийн төсөл, түүнд Хурлын Газрын харилцаа, байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн хорооноос хийсэн дүгнэлтийг хэлэлцээд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.4, 35 дугаар зүйлийн 35.1.10, 48 дугаар зүйлийн 48.1, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 7 дугаар зүйлийн 7.1, "Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл(бүс), суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай" Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Аймгийн нутаг дэвсгэрт Хөдөө аж ахуйн газрын /бэлчээр, тариалан, хадлан/-ийн талбайн 1 га газрын төлбөрийн хэмжээ, сумын төв, суурингийн газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн 1 га газрын төлбөрийн хэмжээг сум тус бүрээр 1-27 дугаар хавсралтаар баталсугай.

2.Шинэчлэн тогтоосон газрын төлбөрийн хэмжээг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад тайлбарлан таниулж, газар эзэмшигч, ашиглагчдын газрын төлбөрийн ногдуулалтыг бүрэн хийж, хугацааaнд нь хураан барагдуулан төсөвт төвлөрүүлэх ажлыг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг дарга /Д.Мөнхбаатар/-д даалгасугай.

3.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил, ашиглалтад байгаагаас бусад төрийн өмчийн газрыг хамгаалах, нөхөн сэргээх, газар зохион байгуулалтын арга хэмжээнд шаардагдах зардлыг зохих журмын дагуу жил бүрийн төсөвт тусган батлуулж, зарцуулахыг сумдын Засаг дарга нарт үүрэг болгосугай.

4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан Газрын төлбөрийг шинэчлэн тогтоосон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 03 дугаар тогтоолыг хүчингүйд тооцсугай.

5.Тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн дарга /Ч.Жавзанпагма/-д, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хурлын Газрын харилцаа, байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн хороонд даалгасугай.

ДАРГА Ц.ЖАМБАЛСҮРЭН