Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Мэргэжлийн зэрэг олгох, хасах/

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН

САЙДЫН ТУШААЛ

2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр                    
Улаанбаатар хот

Дугаар А/812 

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

            Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.22 дахь заалт, Бага, дунд боловсролын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.7 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

                  1.Мэргэжлийн зэрэг олгох, хасах журмыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

                  2.Энэхүү журмыг 2019 оноос мөрдөж ажиллахыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институт,  аймаг, нийслэлийн боловсрол, соёл, урлагийн газар, өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургууль, насан туршийн боловсролын байгууллагын удирдлагуудад тус тус даалгасугай.

                  3.Журмын хэрэгжилтийг мэргэжил, арга зүйн удирдлагаар ханган, хяналт тавьж ажиллахыг Ерөнхий боловсролын бодлогын газар /Т.Ням-Очир/, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт /Д.Сүрэнчимэг/, аймаг, нийслэлийн Боловсрол, соёл, урлагийн газрын дарга нат тус тус үүрэг болгосугай.

                  4.Энэхүү тушаалыг баталсантай холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны “Багшлах эрх, мэргэжлийн зэрэг олгох, хасах журам” А/305 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

                                  

САЙД                                                    Ц.ЦОГЗОЛМАА