A

A

A

Бүлэг: 1979

ДУНДГОВЬ АЙМАГ

ГОВЬ-УГТААЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр

Дугаар 41

Хажуу шинэ ус

ГАЗРЫН ҮНЭЛГЭЭ, ТӨЛБӨРИЙН БҮСИЙН ХИЛ ЗААГ ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 д, дахь хэсэг, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэг, Монгол улсын засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ТОГТООХ НЬ:

1.Говь-Угтаал сумын нутаг дэвсгэрийн эдийн засгийн давуу тал, байгаль экологийн онцлог шинж чанар, газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, хэтийн хөгжлийг төлөвлөгөөг харгалзан худалдаа, бүх төрлийн үйлчилгээ, гэр бүлийн хэрэгцээ, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, хөдөө аж ахуйгаас бусад үйлдвэрлэлийн зориулалтаар зурагласан газрын үнэлгээний бүсийг ГОВЬ-УГТААЛ сумын нутаг дэвсгэрийн хил заагаар тогтоож зургийг нэгдүгээр хавсралтаар, газрын төлбөрийн хэмжээг тогтооход хэрэглэх итгэлцүүрийн тоон утгыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Сумын газрын төлбөрийн хувь хэмжээг өөрчилсөнтэй холбогдуулан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах гэрээг шинэчлэх, газрын төлбөрийг ногдуулах, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх, төлөвлөгөөний биелэлтийг хангаж ажиллахыг сумын Засаг дарга, Татварын Улсын байцаагч Д. Алтансаргай, Газрын даамал Т. Шуухааз нарт тус тус үүрэг болгосугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын ЗДТГ-ын дарга /Г. Эрдэнэцэцэг/-д даалгасугай.

4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2014 оны 9 дүгээр сарын 29-ны өдрийн 33 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

5.Энэхүү тогтоолыг Монгол улсын Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газарт бүртгүүлэн, 2019 оны 1 сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

ДАРГА Б.ЦЭРЭНМӨНХ

ДУНДГОВЬ АЙМАГ ГОВЬ-УГТААЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр

Дугаар 48

Хажуу шинэ ус

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсгийн 35.1.17, Захиргааны ерөнхий хуулийн 68 дугаар зүйлийн 68.2, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2022 оны 1/3023 тоот албан бичгийг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын долоодугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны "Газрын үнэлгээ, төлбөрийн бүсийн хил зааг төлбөрийн хэмжээг батлах тухай" 41 дүгээр тогтоолыг Газрын төлбөрийн тухай хуульд орсон өөрчлөлттэй холбогдуулан хүчингүй болгосугай.

2.Тогтоолыг хүчингүй болгосонтой холбогдуулан Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сангийн бүртгэлээс хасуулах тухай холбогдох материалыг бүрдүүлэн Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч (Д.Жаргалмаа)-т үүрэг болгосугай.

ДАРГА С.ДУГАРБААТАР