A

A

A

Бүлэг: 1979

ДУНДГОВЬ АЙМАГ ДЭЛГЭРЦОГТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр

Дугаар 05

Амардалай

ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ БҮСЧЛЭЛ, ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг Захиргаа Нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д" дэх заалт, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх заалт, Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ТОГТООХ НЬ:

Нэг.Сумын нутаг дэвсгэрийн эдийн засгийн давуу тал, байгаль экологийн онцлог шинж чанар, Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, хэтийн хөгжлийг харгалзан зурагласан газрын үнэлгээний бүсийг сумын нутаг дэвсгэрийн хил заагаар тогтоож зургийг нэгдүгээр хавсралтаар, газрын төлбөрийн хэмжээг тогтооход хэрэглэх итгэлцүүрийн тоон утгыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

Хоёр.Иргэн, аж ахуй нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах гэрээг шинэчлэх, газрын төлбөрийг ноогдуулах, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх, төлөвлөгөөний биелэлтийг хангаж ажиллахыг сумын Засаг дарга /Б.Иш-Ёндон/-д даалгасугай.

Гурав.Энэхүү тогтоолыг 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

Дөрөв.Энэ тогтоол гарсантай холбогдуулан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 20 дугаар тогтоолыг мөн өдрөөр хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА П.ЦОЛМОНБААТАР

ДУНДГОВЬ АЙМГИЙН ДЭЛГЭРЦОГТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр

Дугаар 26

Амардалай

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.17 дахь заалт, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэг, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 07 дугаар тогтоолоор батлагдсан "Газрын төлбөрийн бүсийн хил зааг, итгэлцүүр, төлбөрийн хэмжээг тогтоох тухай" тогтоолыг тус тус үндэслэн ТОГТООХ нь :

Нэг.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 05 дугаар тогтоолоор батлагдсан "Газрын төлбөрийн бүсийн хил зааг, итгэлцүүр, төлбөрийн хэмжээг тогтоох тухай" тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА П.ТҮВШИНСАЙХАН