A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Олон улсын гэрээгээр байгуулагдсан Засгийн газар хоорондын байгууллага, түүний төлөөлөгчийн газрыг улсын бүртгэлд бүртгэх журам батлах тухай
Бүлэг: 1979

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД, ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр

Дугаар А/16, А/07

Улаанбаатар хот

ОЛОН УЛСЫН ГЭРЭЭГЭЭР БАЙГУУЛАГДСАН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН БАЙГУУЛЛАГА, ТҮҮНИЙ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРЫГ УЛСЫН БҮРТГЭЛД БҮРТГЭХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1."Олон улсын гэрээгээр байгуулагдсан Засгийн газар хоорондын байгууллага, түүний төлөөлөгчийн газрыг улсын бүртгэлд бүртгэх журам"-ыг хавсралтаар баталсугай.

2.Энэ журмыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг Улсын бүртгэлийн ерөнхий газар /Б.Баасандорж/, Гадаад харилцааны яамны Олон улсын гэрээ, эрх зүйн газар /А.Төмөр/-т, энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга /Г.Билгүүн/, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга /Д.Даваасүрэн/-д тус тус үүрэг болгосугай.

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Ц.НЯМДОРЖ

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Д.ЦОГТБААТАР