- Нүүр
- Сайдын тушаал
- Олон улсын гэрээгээр байгуулагдсан Засгийн газар хоорондын байгууллага, түүний төлөөлөгчийн газрыг улсын бүртгэлд бүртгэх журам батлах тухай
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД, ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ
2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр
Дугаар А/16, А/07
Улаанбаатар хот
ОЛОН УЛСЫН ГЭРЭЭГЭЭР БАЙГУУЛАГДСАН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН БАЙГУУЛЛАГА, ТҮҮНИЙ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРЫГ УЛСЫН БҮРТГЭЛД БҮРТГЭХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:
1."Олон улсын гэрээгээр байгуулагдсан Засгийн газар хоорондын байгууллага, түүний төлөөлөгчийн газрыг улсын бүртгэлд бүртгэх журам"-ыг хавсралтаар баталсугай.
2.Энэ журмыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг Улсын бүртгэлийн ерөнхий газар /Б.Баасандорж/, Гадаад харилцааны яамны Олон улсын гэрээ, эрх зүйн газар /А.Төмөр/-т, энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга /Г.Билгүүн/, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга /Д.Даваасүрэн/-д тус тус үүрэг болгосугай.
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Ц.НЯМДОРЖ
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Д.ЦОГТБААТАР
Текст томруулах
A
A
A