A

A

A

Бүлэг: 1979

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДАРГА, ХУУЛЬ ЗҮЙ,

ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

Дугаар 29/А/13

2019 оны 01 дүгээ сарын 21-ний өдөр Улаанбаатар хот

Журам шинэчлэн батлах тухай

Жолоочийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1."Жолоочийн даатгалын баталгааны загвар, түүнийг хэрэглэх журам"-ыг хавсралтаар баталсугай.

2.Хамтарсан тушаал хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн өдрөөс эхлэн Хууль зүйн сайд, Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 73 А/66 дугаар хамтарсан тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

3.Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны дарга /М.Өлзийбат/, Цагдаагийн ерөнхий газрын дарга /С.Баатаржав/, Албан журмын даатгагчдын холбооны гүйцэтгэх захирал /Д.Цэвээнжав/-д тус тус даалгасугай.

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД

ХОРООНЫ ДАРГА ХЭРГИЙН САЙД

С.ДАВААСҮРЭН Ц.НЯМДОРЖ