Хэвлэх DOC Татаж авах
Журам шинэчлэн батлах тухай /Жолоочийн даатгалын баталгааны загвар/

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДАРГА, ХУУЛЬ ЗҮЙ,

ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

 

2019 оны 01 дүгээ сарын 21-ний өдөр              Дугаар 29/А/13        Улаанбаатар хот

 

Журам шинэчлэн батлах тухай

Жолоочийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1.“Жолоочийн даатгалын баталгааны загвар, түүнийг хэрэглэх журам”-ыг хавсралтаар баталсугай.

2.Хамтарсан тушаал хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн өдрөөс эхлэн Хууль зүйн сайд, Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 73 А/66 дугаар хамтарсан тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

3.Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны дарга /М.Өлзийбат/, Цагдаагийн ерөнхий газрын дарга /С.Баатаржав/, Албан журмын даатгагчдын холбооны гүйцэтгэх захирал /Д.Цэвээнжав/-д тус тус даалгасугай.

 

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ                                        ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД

ХОРООНЫ ДАРГА                                                                  ХЭРГИЙН САЙД

 

С.ДАВААСҮРЭН                                                              Ц.НЯМДОРЖ