A

A

A

Бүлэг: 1979

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ

НАРИЙНТЭЭЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр

Дугаар 10/06

Цагаан-Овоо сум

ГАЗРЫН СУУРЬ ҮНЭЛГЭЭ, ИТГЭЛЦҮҮР, ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "Д", Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3, Монгол Улсын Засгийн газрын 2018-оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 182 дугаар тогтоолыг үндэслэн ТОГТООХ нь:

1.Тус сумын Хөдөө аж ахуйн газрын үнэлгээний тойргийн 1 га газрын суурь үнэлгээ, итгэлцүүр, газрын төлбөрийн хэмжээг 1 дүгээр хавсралтаар, Зам шугам сүлжээний газрын суурь үнэлгээ, итгэлцүүр, газрын төлбөрийн хэмжээг 2 дугаар хавсралтаар, Хот тосгоны суурин газрын суурь үнэлгээ, итгэлцүүр, газрын төлбөрийн хэмжээг 3 дугаар хавсралтаар, Хөдөө аж ахуйн газрын үйлдвэрлэлийн зориулалттай газрын суурь үнэлгээ, итгэлцүүр, газрын төлбөрийн хэмжээг 4 дүгээр хавсралтаар, Худалдаа , бүх төрлийн үйлчилгээний газрын суурь үнэлгээ, итгэлцүүр, газрын төлбөрийн хэмжээг 5 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Айл өрх, аж ахуй нэгж, байгууллага, үйлдвэр, үйлчилгээний газруудад тогтоосон итгэлцүүр, газрын төлбөрийн хэмжээг батлагдсан тарифын дагуу мөрдүүлэн ажиллахыг сумын Засаг дарга /Б.Сугар/-т даалгасугай.

3.Тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд үүрэг болгосугай.

4.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан ИТХ-ын тэргүүлэгчдийн 2009-оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 34 дүгээр тогтоолыг хүчингүйд тооцсугай.

ДАРГА Ц.ГАНХУЯГ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН НАРИЙНТЭЭЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГООЛ

2022 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр

Дугаар 07/05

Цагаан-Овоо

Тогтоол хүчингүй болгох тухай

Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсгийг үндэслэн ТОГТООХ нь:

1. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 08/04 дүгээр "Сумдын газрын үнэлгээний бүсийн зураг, итгэлцүүр, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай" тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын " Газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай " 2018 оны 10/06 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

2. Тогтоолыг хүчингүй болсонтой холбогдуулан захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сангийн бүртгэлээс хасуулахаар холбогдох баримт бичгийг бүрдүүлэн Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Н.Сайнбилэг)-т үүрэг болгосугай

ДАРГА Ц.ГАНХУЯГ