A

A

A

Бүлэг: 1979

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ

НАРИЙНТЭЭЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр                                                                       Дугаар 10/06                                                                              Цагаан-Овоо сум

 

ГАЗРЫН СУУРЬ ҮНЭЛГЭЭ, ИТГЭЛЦҮҮР, ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын “Д”, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3, Монгол Улсын Засгийн газрын 2018-оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 182 дугаар тогтоолыг үндэслэн ТОГТООХ нь:

1.Тус сумын Хөдөө аж ахуйн газрын үнэлгээний тойргийн 1 га газрын суурь үнэлгээ, итгэлцүүр, газрын төлбөрийн хэмжээг 1 дүгээр хавсралтаар, Зам шугам сүлжээний газрын суурь үнэлгээ, итгэлцүүр, газрын төлбөрийн хэмжээг 2 дугаар хавсралтаар, Хот тосгоны суурин газрын суурь үнэлгээ, итгэлцүүр, газрын төлбөрийн хэмжээг 3 дугаар хавсралтаар, Хөдөө аж ахуйн газрын үйлдвэрлэлийн зориулалттай газрын суурь үнэлгээ, итгэлцүүр, газрын төлбөрийн хэмжээг 4 дүгээр хавсралтаар, Худалдаа , бүх төрлийн үйлчилгээний газрын суурь үнэлгээ, итгэлцүүр, газрын төлбөрийн хэмжээг 5 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Айл өрх, аж ахуй нэгж, байгууллага, үйлдвэр, үйлчилгээний газруудад тогтоосон итгэлцүүр, газрын төлбөрийн хэмжээг батлагдсан тарифын дагуу мөрдүүлэн ажиллахыг сумын Засаг дарга /Б.Сугар/-т даалгасугай.

3.Тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд үүрэг болгосугай.

4.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан ИТХ-ын тэргүүлэгчдийн 2009-оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 34 дүгээр тогтоолыг хүчингүйд тооцсугай.

 

ДАРГА                                   Ц.ГАНХУЯГ