Хэвлэх DOC Татаж авах
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ ЗЭРЭГЛЭЛ (БҮС)-ИЙН ГАЗРЫН ТӨЛБӨР ТООЦОХ ИТГЭЛЦҮҮРИЙН ТООН УТГА, ТҮҮНИЙГ ХЭРЭГЛЭХ ГАЗРЫН ЗААГ, ХЯЗГААРЫГ ТОГТООХ ТУХАЙ

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр                                                     Дугаар 08                                                                                                          Улаанбаатар хот

 

ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ ЗЭРЭГЛЭЛ (БҮС)-ИЙН ГАЗРЫН ТӨЛБӨР ТООЦОХ ИТГЭЛЦҮҮРИЙН ТООН УТГА,

ТҮҮНИЙГ ХЭРЭГЛЭХ ГАЗРЫН ЗААГ, ХЯЗГААРЫГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2.д заалт, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэг, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэг, Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолын 1, 2 дугаар заалтыг тус тус үндэслэн дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас ТОГТООХ нь: 

1.Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрийн газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн  газрын зааг, хязгаарыг /солбицол, газрын зааг хязгаарын зураг/ нэгдүгээр, газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утгыг хоёрдугаар, хөдөө аж ахуйн газрын төлбөрийн итгэлцүүрийн тоон утгыг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Газрын төлбөрийн төлөвлөгөөний биелэлт, нийслэлийн төсвийн орлого бүрдүүлэх, газрын төлбөр хуримтлуулах, газрын төлбөрийн хэмжээ өөрчлөгдсөнтэй холбоотой иргэдэд сурталчлах ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллахыг Засаг дарга /Ж.Эрдэнэбат/-д үүрэг болгосугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдэд даалгасугай.

4.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 1 дугаар сарын 30-ний өдрийн 08 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

 

ДАРГА                              Д.БАТ-ЭРДЭНЭ