A

A

A

  • Нүүр
  • Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
  • Ховд аймаг Журам батлах тухай /"Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх аж ахуйн нэгжид зөвшөөрөл олгох, хяналт тавих", "зөвшөөрөл олгохыг хориглох байршил", "зөвшөөрлийн гэрчилгээний загвар"/
Бүлэг: 1979

ХОВД АЙМАГ

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр

Дугаар 8/09

Ховд

Журам батлах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 ,19 дүгээр зүйлийн 19.1.4, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь заалт, аймгийн Засаг даргын саналыг үндэслэн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8 дугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

1."Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх аж ахуйн нэгжид зөвшөөрөл олгох, хяналт тавих журам"-ыг 1 дүгээр хавсралтаар, "Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх аж ахуйн нэгжид зөвшөөрөл олгохыг хориглох байршил"-ыг 2 дугаар хавсралтаар, "Зөвшөөрлийн гэрчилгээний загвар"-ыг 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Тус журмыг батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

3.Журам шинэчлэн батлагдсантай холбогдуулан аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 127 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай .

3.Тус тогтоолыг Монгол улсын Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлэхийг аймгийн Засаг дарга /Б.Дүгэржав/-д үүрэг болгосугай.

ХУРЛЫН ДАРГА Г.ПҮРЭВГАНДИ