A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр

Дугаар 09

Улаанбаатар хот

М.ЭНХБОЛДЫГ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГЫН ҮҮРЭГТ АЖЛААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.6 дахь заалт, 10.4 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Улсын Их Хурлын гишүүн Миеэгомбын Энхболдыг Монгол Улсын Их Хурлын даргын үүрэгт ажлаас чөлөөлсүгэй.

2.Энэ тогтоолыг 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Л.ЭНХ-АМГАЛАН