A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр

Дугаар 30

Улаанбаатар хот

ТӨВИЙН БҮСИЙН ТУЛГУУР ТӨВ ЗУУНМОД ХОТЫГ 2030 ОН ХҮРТЭЛ ХӨГЖҮҮЛЭХ ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ

Хот байгуулалтын тухай хуулийн 6.1.4, Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын тухай хуулийн 12.1.4-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Төвийн бүсийн тулгуур төв Зуунмод хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хавсралтад заасан бүрдэлтэйгээр баталсугай.

2. Төвийн бүсийн тулгуур төв Зуунмод хотыг хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж 2019 оны III улиралд багтаан Засгийн газрын хуралдаанд оруулан шийдвэрлүүлэхийг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал нарт даалгасугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Бүсийн тулгуур төв хотуудыг 2020 он хүртэл хөгжүүлэх хот байгуулалтын ерөнхий төлөвлөгөө батлах тухай" Засгийн газрын 2005 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 201 дүгээр тогтоолын 4 дүгээр хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Барилга, хот байгуулалтын сайд Х.БАДЕЛХАН