A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • МӨНГӨН УРАМШУУЛЛЫН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ (Засгийн газрын 2020 оны 15 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр

Дугаар 44

Улаанбаатар хот

МӨНГӨН УРАМШУУЛЛЫН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ (Засгийн газрын 2020 оны 15 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

"Тариалангийн тухай" хуулийн 19.1, 19.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Буудайн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор иргэн, хуулийн этгээдээс дотоодын гурилын үйлдвэр болон Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Улсын нөөцийн салбарт нийлүүлсэн стандартын I-III ангиллын шаардлага хангасан хүнсний улаанбуудайн тонн тутамд олгох мөнгөн урамшууллын хэмжээг 45,500.0 (дөчин таван мянга таван зуун), IY ангиллын шаардлага хангасан хүнсний улаанбуудайн тонн тутамд олгох мөнгөн урамшууллын хэмжээг 41,000.0 (дөчин нэгэн мянган) төгрөгөөр тус тус тогтоосугай.

2. Тогтоол гарсантай холбогдуулан "Хүнсний улаанбуудайн урамшууллыг шинэчлэн тогтоох, үрийн улаанбуудайн үнийг хөнгөлөх" тухай Засгийн газрын 2018 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 48 дугаар тогтоолын 1 дэх заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн