Хэвлэх DOC Татаж авах
ДАРХАН СУМЫН ГАЗРЫН ҮНЭЛГЭЭ, ТӨЛБӨРИЙН БҮСИЙН ХИЛ ЗААГ, ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ БАТЛАХ ТУХАЙ

ДАРХАН-УУЛ АЙМАГ
ДАРХАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр                                                                Дугаар 08/01                                                                                        Дархан сум

ДАРХАН СУМЫН ГАЗРЫН ҮНЭЛГЭЭ, ТӨЛБӨРИЙН БҮСИЙН ХИЛ ЗААГ, ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ БАТЛАХ ТУХАЙ


Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь хэсгийн “д”, 25 дугаар зүйлийн 25.1, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх  хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн, Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит бус 8 дугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Дархан сумын нутаг дэвсгэрийн эдийн засгийн давуу тал, байгаль экологийн онцлог шинж чанар, газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, хэтийн хөгжлийг харгалзан худалдаа, бүх төрлийн үйлчилгээ, гэр бүлийн хэрэгцээ, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэлийн зориулалтаар зурагласан “Газрын үнэлгээ, төлбөрийн бүсийн зураг, хил зааг, солбицол”-ыг нэгдүгээр хавсралтаар, “Газрын үнэлгээ,  төлбөрийн бүсчлэл тус бүрээр тогтоосон газрын төлбөрийн хувь, хэмжээ”-г хоёрдугаар хавсралтаар, “Газрын үнэлгээ, төлбөрийн 1-13 дугаар бүсчлэлийг 1.мкв газрын төлбөрийн хэмжээний нэгтгэл”-ийг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах гэрээг шинэчлэх, газрын төлбөрийг ногдуулах, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх, төлөвлөгөөний биелэлтийг хангаж ажиллахыг аймгийн ГХБХБГ-ын дарга /Д.Ганбаяр/, Татварын хэлтсийн дарга /Ж.Баярт-Од/, сумын Засаг дарга /Б.Азжаргал/ нарт тус тус үүрэг болгосугай.

3.Энэхүү тогтоолыг Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт бүртгүүлэн, 2009 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

ДАРГА                                   Ж.БАЛЖИННЯМ