A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр

Дугаар 41

Улаанбаатар хот

ПРОТОКОЛ БАТЛАХ ТУХАЙ

Олон улсын гэрээний тухай хуулийн 17.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Улаанбаатар хотод 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр гарын үсэг зурсан "Хоёр талт гэрээний үйлчлэлийн тухай Монгол Улсын Засгийн газар болон Румын Улсын Засгийн газар хоорондын протокол"-ыг баталсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Гадаад харилцааны сайд Д.ЦОГТБААТАР