A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр

Дугаар 40

Улаанбаатар хот

НООТ БИЧИГ БАТЛАХ ТУХАЙ

Олон улсын гэрээний тухай хуулийн 17.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Нью-Йорк хотод 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр солилцсон "Бүх төрлийн паспорт эзэмшигчдийг харилцан визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Эквадор Улсын Засгийн газар хоорондын ноот бичиг"-ийг баталсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Гадаад харилцааны сайд Д.ЦОГТБААТАР