A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Комиссын ажиллах журам, бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай /Оюуны өмчийн газрын дэргэдэх маргаан шийдвэрлэх/ - ХЗДХС-ын 2020 оны А/235 дугаар тушаалаар хүчингүй болсон
Бүлэг: 1979

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ТУШААЛ

2019 оны 2 дугаар сарын 13-ны өдөр

Дугаар А/26

Улаанбаатар хот

Комиссын ажиллах журам, бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, Патентийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Оюуны өмчийн газрын дэргэдэх маргаан шийдвэрлэх комиссын ажиллах журмыг нэгдүгээр хавсралтаар, Маргаан шийдвэрлэх комиссын бүрэлдэхүүнийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Энэхүү журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга /Г.Билгүүн/-д, биелэлтийг хангаж, үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг Оюуны өмчийн газрын дарга /Э.Эрдэнэсүрэн/-д тус тус үүрэг болгосугай.

САЙД Ц.НЯМДОРЖ