Хэвлэх DOC Татаж авах
ЖОЛООНЫ БАГШИЙН ҮНЭМЛЭХ ОЛГОХ БОЛОН ҮНЭМЛЭХИЙН ЗАГВАРЫГ БАТЛАХ ТУХАЙ (Жолооны багшийн үнэмлэх олгох журам; жолооны багш бэлтгэх сургалтын хөтөлбөр; жолооны багш бэлтгэх сургалтын хөтөлбөр хангасан тодорхойлолтын загвар; жолооны багшийн үнэмлэхний загвар)

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН ТУШААЛ
2019 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр                    
Улаанбаатар хот

Дугаар А/47

ЖОЛООНЫ БАГШИЙН ҮНЭМЛЭХ ОЛГОХ БОЛОН ҮНЭМЛЭХИЙН ЗАГВАРЫГ БАТЛАХ ТУХАЙ

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсгийг ТУШААХ нь:

1.“Жолооны багшийн үнэмлэх олгох журам”-ыг нэгдүгээр, жолооны багш бэлтгэх сургалтын хөтөлбөрийг хоёрдугаар, жолооны багш бэлтгэх сургалтын хөтөлбөр хангасан тодорхойлолтын загварыг гуравдугаар, жолооны багшийн үнэмлэхний загварыг 4 дүгээр хавсралтаар тус тус баталсугай.

2.Тушаалын хэрэгжилтийг ханган ажиллахыг Мэргэжлийн боловсрол, сургалтын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /А.Халиунаа/, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /Ц.Мөнхзул/-т тус тус үүрэг болгосугай.

САЙД                                                                                 С.ЧИНЗОРИГ