Хэвлэх DOC Татаж авах
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧ БОЛОН ТӨРИЙН АЛБАНД НЭР ДЭВШИГЧИЙН ЭРХ ЗӨРЧИГДСӨН ТУХАЙ МАРГААНЫГ ХҮЛЭЭН АВЧ, ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2019 оны 2 дугаар сарын 1-ний өдөр
Улаанбаатар хот

Дугаар 20

ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧ БОЛОН ТӨРИЙН АЛБАНД НЭР ДЭВШИГЧИЙН ЭРХ ЗӨРЧИГДСӨН ТУХАЙ МАРГААНЫГ ХҮЛЭЭН АВЧ, ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Төрийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.“Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хүлээн авч, хянан шийдвэрлэх журам”-ыг хавсралтаар шинэчлэн баталсугай.

2.Энэ тогтоолыг баталсантай холбогдуулан “Журам батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 2003 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 14 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Г.ЗАНДАНШАТАР