A

A

A

Бүлэг: 1979

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ТУШААЛ

2019 оны 2 дугаар сарын 12-ны өдөр

Дугаар А-34

Улаанбаатар хот

ХЯЗГААРЛАЛТЫН ДЭГЛЭМ ТОГТООХ ӨВЧНИЙ ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ

Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1."Хязгаарлалтын дэглэм тогтоох өвчний жагсаалт"-ыг хавсралтаар баталсугай.

2.Журмын хэрэгжилтэд хяналт тавьж, иргэд, холбогдох байгууллагыг мэргэжлийн удирдлага, арга зүйн зөвлөмжөөр хангаж ажиллахыг Мал эмнэлгийн Ерөнхий газар /Д.Түмэндэмбэрэл/-т үүрэг болгосугай.

3.Энэ тушаал гарсантай холбогдуулан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2011 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн "Жагсаалт, заавар батлах тухай" А/86 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Ч.УЛААН