Хэвлэх DOC Татаж авах
МАЛ, АМЬТНЫ  БООМ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ

МАЛ ЭМНЭЛГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2019 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр                                                              Дугаар А/03                                                                                                Улаанбаатар хот

МАЛ, АМЬТНЫ  БООМ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ

“Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай” хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх заалт, “Мал, амьтны  эрүүл   мэндийн тухай” хуулийн  11 дүгээр зүйлийн 11.2 дэх заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1.Мал, амьтны боом өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх зааврыг хавсралтаар баталсугай.

2.Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Мал эмнэлгийн хяналт, эрсдэлийн үнэлгээний газар /Б.Болдбаатар/-т  үүрэг болгосугай.

ДАРГА                                   Д.ТҮМЭНДЭМБЭРЭЛ