A

A

A

  • Нүүр
  • Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
  • НАЛАЙХ ДҮҮРГИЙН ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ ЗЭРЭГЛЭЛ (БҮС)-ИЙН ГАЗРЫН ТӨЛБӨР ТООЦОХ, ИТГЭЛЦҮҮРИЙН ТООН УТГА, ТҮҮНИЙГ ХЭРЭГЛЭХ ЗААГ, ХЯЗГААРЫГ ТОГТООХ ТУХАЙ (дүүргийн ИТХ-ын 2022 оны 11/03-р хүчингүй болсон)
Бүлэг: 1979

НАЛАЙХ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр

Дугаар 11/01

Улаанбаатар хот

ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ ЗЭРЭГЛЭЛ (БҮС)-ИЙН ГАЗРЫН ТӨЛБӨР ТООЦОХ, ИТГЭЛЦҮҮРИЙН ТООН УТГА, ТҮҮНИЙГ ХЭРЭГЛЭХ ЗААГ, ХЯЗГААРЫГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын "Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль"-ийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь хэсгийн "д", 25 дугаар зүйлийн 25.1, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 7 дугаар зүйлийн 7.1, Монгол улсын Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолын 1, 2 дугаар заалтыг тус тус үндэслэн дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын арваннэгдүгээр хуралдаанаар хэлэлцээд ТОГТООХ нь:

1.Дүүргийн нутаг дэвсгэрийн газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн зааг, хязгаарыг солбилцол, газрын зааг хязгаарын зураг нэгдүгээр, газрын төлбөрийн итгэлцүүрийн тоон утгыг хоёрдугаар, хөдөө аж ахуйн газрын төлбөрийн итгэлцүүрийн тоон утгыг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Газрын төлбөрийн хэмжээ өөрчлөгдсөнтэй холбоотой мэдээллийг иргэдэд сурталчлан таниулж мэдээллээр хангах, газрын төлбөрийн төлөвлөгөөний биелэлтэд хяналт тавьж, тогтоолын хэрэгжилтийг ханган ажиллахыг дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазарт үүрэг болгосугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгасугай.

4.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 1253 тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ХУРЛЫН ДАРГА Б.НЭРГҮЙ

НИЙСЛЭЛИЙН НАЛАЙХ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр

Дугаар 11/03

Улаанбаатар хот

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын "Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль"-ийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсгийг үндэслэн дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын арван нэгдүгээр хуралдаанаар хэлэлцээд ТОГТООХ НЬ:

1.Налайх дүүргийн "Газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг тогтоох тухай" дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 11/01 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

2. Тогтоолыг хүчингүй болгосонтой холбогдуулан захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сангийн бүртгэлээс хасуулах тухай албан бичгийн хамтаар Хууль зүй, дотоод хэггийн яаманд хүргүүлж ажиллахыг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга А.Булбулд үүрэг болгосугай.

ДАРГА П.НАРАНТУЯА