Хэвлэх DOC Татаж авах
МАЛ, АМЬТНЫ ХАЛДВАРТ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ- Үхрийн мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх, Гахайн сонгомол мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх, Бог малын мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх

МАЛ ЭМНЭЛГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2019 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр                                                              Дугаар А/04                                                                                           Улаанбаатар хот

МАЛ, АМЬТНЫ ХАЛДВАРТ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ

“Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай” хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх заалт, “Мал, амьтны эрүүл мэндийн тухай” хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дэх заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1.Үхрийн мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх зааврыг нэгдүгээр, Гахайн сонгомол мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх зааврыг хоёрдугаар, Бог малын мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх зааврыг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Мал эмнэлгийн хяналт, эрсдэлийн үнэлгээний газар /Б.Болдбаатар/-т үүрэг болгосугай.

 

 

ДАРГА                                   Д.ТҮМЭНДЭМБЭРЭЛ