A

A

A

Бүлэг: 1979

МАЛ ЭМНЭЛГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

ЗӨГИЙН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ

2019 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр

Дугаар А/05

Улаанбаатар хот

"Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай" хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх заалт, "Мал, амьтны эрүүл мэндийн тухай" хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дэх заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Зөгийн варрооз өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх зааврыг нэгдүгээр, Зөгийн америк үжил өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх зааврыг хоёрдугаар, Зөгийн европ үжил өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх зааврыг гуравдугаар, Зөгийн үрвэлдэй шохойжихөвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх зааврыг дөрөвдүгээрхавсралтаар тус тус баталсугай.

2.Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Мал эмнэлгийн хяналт, эрсдэлийн үнэлгээний газар /Б.Болдбаатар/-т үүрэг болгосугай.

ДАРГА Д.ТҮМЭНДЭМБЭРЭЛ