Хэвлэх DOC Татаж авах
МАЛ, АМЬТНЫ ХАЛДВАРТ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ- Адууны ям өвчнөөс урьдчилан сэргийлэх, Аденоматоз өвчнөөс урьдчилан сэргийлэх, Нохойн гудрага өвчнөөс урьдчилан сэргийлэх, Тахианы хэтэвчийн халдварт үрэвсэл өвчнөөс урьдчилан сэргийлэх, Туулайн миксоматоз өвчнөөс урьдчилан сэргийлэх, Туулайн вируст цусан халдвар өвчнөөс урьдчилан сэргийлэх.

МАЛ ЭМНЭЛГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2019 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр                                                            Дугаар А/06                                                                                                    Улаанбаатар хот

МАЛ, АМЬТНЫ ХАЛДВАРТ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ

“Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай” хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх заалт, “Мал, амьтны эрүүл мэндийн тухай” хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дэх заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Адууны ям өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх зааврыг нэгдүгээр, Аденоматоз өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх зааврыг хоёрдугаар, Нохойн гудрага өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх зааврыг гуравдугаар, Тахианы хэтэвчийн халдварт үрэвсэл өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх зааврыг дөрөвдүгээр, Туулайн миксоматоз өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх зааврыг тавдугаар, Туулайн вируст цусан халдвар өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх зааврыг зургаадугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Мал эмнэлгийн хяналт, эрсдэлийн үнэлгээний газар /Б.Болдбаатар/-т үүрэг болгосугай.

 

ДАРГА                                   Д.ТҮМЭНДЭМБЭРЭЛ