Хэвлэх DOC Татаж авах
МАЛ, АМЬТНЫ ШИМЭГЧТЭХ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ

МАЛ ЭМНЭЛГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр                                                                  Дугаар А/13                                                                                        Улаанбаатар хот

МАЛ, АМЬТНЫ ШИМЭГЧТЭХ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ

“Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай” хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх заалт, “Мал, амьтны  эрүүл   мэндийн тухай” хуулийн  21 дүгээр зүйлийн 21.5 дах заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Адууны стронгиляттах  өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх зааврыг нэгдүгээр, Бог малын анаплазмоз өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх зааврыг хоёрдугаар, Мал, амьтны кокцидиоз өвчнөөс  урьдчилан сэргийлэх, тэмцэх зааврыг гуравдугаар, Мал, амьтны саркоцистоз өвчнөөс  урьдчилан сэргийлэх, тэмцэх зааврыг дөрөвдүгээр хавсралтаар тус тус баталсугай.

2.Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Мал эмнэлгийн хяналт, эрсдэлийн үнэлгээний газар /Б.Болдбаатар/-т  үүрэг болгосугай.

 

 

ДАРГА                                   Д.ТҮМЭНДЭМБЭРЭЛ