Хэвлэх DOC Татаж авах
САЙНЦАГААН СУМЫН ГАЗРЫН ҮНЭЛГЭЭ, ТӨЛБӨРИЙН БҮСИЙН ХИЛ ЗААГ, ТӨЛБӨРИЙН ХУВЬ ХЭМЖЭЭГ БАТЛАХ ТУХАЙ

ДУНДГОВЬ АЙМАГ

САЙНЦАГААН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

 

2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр сум                                       Дугаар 16                                                            Мандалговь

 

ГАЗРЫН ҮНЭЛГЭЭ, ТӨЛБӨРИЙН БҮСИЙН ХИЛ ЗААГ,

ТӨЛБӨРИЙН ХУВЬ ХЭМЖЭЭГ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь хэсгийн “д”, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэг, Монгол улсын Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8-р Хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сайнцагаан сумын нутаг дэвсгэрийн эдийн засгийн давуу тал, байгаль экологийн онцлог шинж чанар, аймгийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөг харгалзан гэр бүлийн хэрэгцээ, худалдаа, бүх төрлийн үйлчилгээ, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэлийн зориулалтаар зурагласан “Газрын үнэлгээ, төлбөрийн бүсийн зураг, хил зааг, солбицол”-ыг нэгдүгээр хавсралтаар, “Газрын үнэлгээ, төлбөрийн бүсчлэл тус бүрээр тогтоосон 1 мкв газрын төлбөрийн хувь хэмжээ”-г хоёрдугаар хавсралтаар, “Газрын үнэлгээ, төлбөрийн бүсчлэлийн 1м.кв газрын төлбөрийн хувь хэмжээний нэгтгэлийг”-г гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Сумын газрын төлбөрийн хувь хэмжээг өөрчилсөнтэй холбогдуулан иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших, ашиглах гэрээг шинэчлэх, газрын төлбөрийг ногдуулах, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх, төлөвлөгөөний биелэлтийг хангаж хамтран ажиллахыг сумын Засаг дарга /Р.Мөнхтогтох/, Татварын хэлтсийн байцаагч /А.Нямгэрэл/, Газрын даамал /Л.Мөнхсарнай, Б.Мөнх-Эрдэнэ/ нарт тус тус үүрэг болгосугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг ИТХ-ын тэргүүлэгчдэд даалгасугай.

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан сумын ИТХ-ын 2014 оны 07 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.

5.Энэхүү тогтоолыг Монгол улсын Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газарт бүртгүүлснээр дагаж мөрдсүгэй.

 

                                             ДАРГА:                   Б.ӨЛЗИЙБАЯР