A

A

A

Бүлэг: 1979

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ

ӨЛГИЙ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2018 оны 12 дугаар сарын 7-ны өдөр

Дугаар 29

Өлгий

ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ БҮС, ТӨЛБӨРИЙН ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д" заалт, Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйл, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсгийг үндэслэн, Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Өлгий сумын ИТХ-ын ээлжит 7 дугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Өлгий сумын төвийн нутаг дэвсгэрийг инженерийн хангамж, байршил, нийгэм эдийн засгийн онцлогийг харгалзан Гэр бүлийн хэрэгцээний газрын үнэлгээний бүсийн зургийг 1 дүгээр хавсралтаар, худалдаа бүх төрлийн үйлчилгээ, Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, Хөдөө аж ахуйгаас бусад үйлдвэрлэлийн газрын үнэлгээний бүсийн зургийг 2 дугаар хавсралтаар, Иргэн аж ахун нэгж, байгууллагын "газар эзэмшиж ашигласны төлбөр"-ийн хэмжээг 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Зам, шугам, сүлжээний газрын километр тутмын газрын төлбөрийг Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолын 7 дугаар хавсралтын дагуу авахаар мөрдсүгэй.

3. Эзэмшиж, ашигласан газрын төлбөрийг гэрээнд заасан хугацаанд улирал тутам, холбогдох дансанд төлж байхыг иргэн, аж ахуйн нэгж, төсөвт байгууллагуудын дарга, захирал, эрхлэгч нарт үүрэг болгосугай.

4. Иргэн аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах гэрээг шинэчлэн байгуулж, газрын төлбөрийг төсөвт төвлөрүүлэн, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын Засаг дарга /Х.Бахытхумар/-д даалгасугай.

ДАРГА Х.ДАУЛЕТБЕК

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ӨЛГИЙ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН

ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр

Дугаар 15

Өлгий

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалтыг үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 7 дугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дах заалтад өөрчлөлт орж 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн "Газрын төлбөрийн итгэлцүүр, хувь хэмжээг тогтоох тухай" 29 дүгээр тогтоолыг хүчингүй болгосугай.

2.Хүчингүй болгосон захиргааны хэм хэмжээний актыг холбогдох газарт хүргүүлж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг сумын Засаг дарга /Д.Есболат/-д даалгасугай.

ДАРГА Х.КОСМОС