Хэвлэх DOC Татаж авах
ШАРЫН ГОЛ СУМЫН ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖ, НЭГЖИЙН ҮНЭ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

ДАРХАН-УУЛ АЙМАГ

ШАРЫН ГОЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

 

2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр                                                              Дугаар 39                                                                 Шарын гол                                                             

ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖ, НЭГЖИЙН ҮНЭ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

Сумын “Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг тооцох, энгийн хог хаягдлыг цэвэрлэх, цуглуулах, тээвэрлэх, булшлах зардлын нэгж тариф”-ыг хууль тогтоомжид нийцүүлж шинэчлэн тогтоох зорилгоор Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2.д, 18.3, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2, 43 дугаар зүйлийн 43.1, 43.2, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1, 9.2.2 дах заалт, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.7, Сангийн сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын хамтарсан 2018 оны 192, А/243 дугаар тушаалыг тус тус үндэслэн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит бус XIII хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сумын хэмжээнд Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг тооцох, энгийн хог хаягдлыг цэвэрлэх, цуглуулах, тээвэрлэх, булшлах зардлын нэгж тарифыг тооцох аргачлалыг үндэслэн тооцсон “Хог хаягдлын үйлчилгээний хураамж”-ийг нэгдүгээр хавсралтаар, “Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, цуглуулах, тээвэрлэх, булшлах зардлын нэгж тариф”-ыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Хог хаягдлын үйлчилгээний хураамж, нэгжийн үнэ тарифыг мөрдөж, олон нийтэд сурталчлах ажлыг зохион байгуулж ажиллахыг сумын Засаг дарга /Д.Амарсанаа/-д даалгасугай.

3.Захиргааны ерөнхий хуулийн дагуу уг тогтоолыг хаяглагдсан этгээдүүдэд хүргүүлэхийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч /Г.Одончимэг/-д үүрэг болгосугай.

4.Тогтоолтой холбоотой санал гомдлыг тогтоол гарсан өдрөөс хойш ажлын 30 хоногийн дотор хүлээн авч зохих байгууллагуудад уламжлан шийдвэрлүүлэхийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын албанд даалгасугай.

5.Уг тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгүүлэхийг иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч /Г.Одончимэг/-д даалгасугай.

6.Хог хаягдлын үйлчилгээний хураамж, нэгжийн үнэ тарифыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгүүлсэн, Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтлэгдсэн өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

 

ДАРГА                                              Б.ЛХАМСҮРЭН