A

A

A

Бүлэг: 1979

ДОРНОД АЙМАГ

СЭРГЭЛЭН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 08-Р ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр

Дугаар 07

Сэргэлэнхараат

ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ҮНЭЛГЭЭНИЙ БҮС, ТӨЛБӨРИЙН ХУВЬ ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2.д, 18.2, 25 дугаар зүйлийн 25.1, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дах хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолын 1,2,6,7 дугаар хавсралтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын наймдугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сумын төвийн газрын үнэлгээний бүсийн хил заагийг нэгдүгээр хавсралтаар тогтоосугай.

2.Сумын төвийн газрын төлбөрийн хувь хэмжээг үнэлгээний тойргийн дугаарт харгалзуулан 2 дугаар хавсралтаар баталсугай.

3.Хөдөө аж ахуйн зориулалттай газрын төлбөрийн итгэлцүүрийг 3 дугаар хавсралтаар баталсугай.

4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ээлжит 7 дугаар хуралдааны 06 тоот тогтоолыг хүчингүйд тооцсугай.

5.Батлагдан гарсан тогтоолтой холбогдуулан газар эзэмших , ашиглах гэрээг шинэчлэн байгуулах ажлыг Хууль зүй дотоод хэргийн яаманд захиргааны хэм хэмжээний актыг бүртгүүлсэн өдрөөс эхлэн дагаж мөрдөн ажиллахыг сумын Засаг дарга, Газрын даамал, Татварын улсын байцаагч нарт үүрэг болгосугай.

ХУРЛЫН ДАРГА Д.ЦОГТЖАВ

ДОРНОД АЙМАГ, СЭРГЭЛЭН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр

Дугаар 11/01

Сэргэлэнхараат

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай" хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 06 сарын 14-ний өдрийн 10/01 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 11 дүгээр хурлаас ТОГТООХ нь:

1.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас "Газрын төлбөрийн бүсийн хил зааг итгэлцүүрийн хувь, төлбөрийн хэмжээ"-г шинэчлэн тогтоож, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэн мөрдөх болсонтой холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 11 сарын 05-ны өдрийн 07 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

2.Тогтоолыг хүчингүй болгосон тухай шийдвэрийг холбогдох баримт бичгийн хамт Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлэхийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Ц.Оюунгэрэлд даалгасугай.

ХУРЛЫН ДАРГА Ө.ГАНЗОРИГ