A

A

A

Бүлэг: 1979

ГОВЬСҮМБЭР АЙМАГ

СҮМБЭР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр

Дугаар 12

Сүмбэр

ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ БҮСЧЛЭЛ, ХИЛ ЗААГ ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХУВЬ ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж,түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүлйийн 18.1.2 дахь хэсгийн "д" заалт, 25 дугаар зүйлийн 25.1 дэхь заалт, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Сүмбэр сумын нутаг дэвсгэрийн эдийн засгийн давуу тал, байгальэкологийн онцлог шинж чанар, газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, хэтийн хөгжлийг харгалзан худалдаа, бүх төрлийн үйлчилгээ, гэр бүлийн хамтын хэрэгцээ, ХАА-н үйлдвэрлэл, ХАА-н бусад үйлдвэрлэлийн зориулалтаар нэгтгэн зурагласан газрын үнэлгээний бүсийн хил хязгаарыг нэгдүгээр хавсралт, газрын үнэлгээний бүсийн солбицолыг хоёрдугаар хавсралтаар, газрын төлбөр тооцох үнэлгээний итгэлцүүрийн хувь хэмжээггуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Сумын газрын төлбөрийн хувь хэмжээг өөрчилсөнтэй холбогдуулан иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших, ашиглах гэрээг шинэчлэх, газрын төлбөрийг ногдуулах, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх, төлөвлөгөөний биелэлтийг хангаж ажиллахыг сумын Засаг дарга /П.Амарсайхан/-д үүрэг болгосугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 03 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

4.Энэхүү тогтоолыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтэст хүргүүлэн Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгэгдсэн өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

ДАРГА Д.ТҮМЭНБАЯР

ГОВЬСҮМБЭР АЙМАГ СҮМБЭР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2022 оны 7 дугаар сарын 7-ны өдөр

Дугаар 08

Сүмбэр сум

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 46 дугаар зүйлийн 46.1 дэх заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Газрын төлбөрийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт орсонтой холбоотой "Сумын газрын үнэлгээний бүсчлэл, хил зааг, газрын төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн батлах тухай" сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 12 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Т.ТҮМЭНБАЯР