A

A

A

Бүлэг: 1979

ДОРНОД АЙМАГ

БУЛГАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 9-Р ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр

Дугаар 06

Өндөр хошуу

СУМЫН ГАЗРЫН ҮНЭЛГЭЭ ТӨЛБӨРИЙН БҮСИЙН ХИЛ ЗААГ ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2.д дэх хэсэг, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 7 дахь удаагийн сонгуулийн 9 дугээр хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Тус сумын нутаг дэвсгэрийн эдийн засгийн давуу тал, байгаль экологийн онцлог шинж чанар, Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, хэтийн хөгжлийг харгалзан худалдаа, бүх төрлийн үйлчилгээ, гэр бүлийн хэрэгцээ, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн зориулалтаар зурагласан "Газрын үнэлгээ, төлбөрийн бүсийн зураг хил зааг, солбицол"-ыг 1 дүгээр хавсралтаар, "Газрын үнэлгээ төлбөрийн бүсчлэл тус бүрээр тогтоосон газрын төлбөрийн хувь хэмжээ"-г 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Сумын газрын төлбөрийн хувь хэмжээг өөрчилсөнтөй холбогдуулан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах гэрээг шинэчлэх, газрын төлбөрийг ногдуулах, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх,төлөвлөгөөний биелэлтийг хангаж ажиллахыг сумын Засаг дарга /Д.Базаргүр/, Татварын хэлтсийн байцаагч /З.Хатанбаяр/, Газрын даамал /Г.Энхтуяа/, багийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2011 оны 05 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

4.Энэхүү тогтоолыг Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газарт бүртгүүлэн, 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

ХУРЛЫН ДАРГА Ч.ЭНХБАЯР

ДОРНОД АЙМАГ, БУЛГАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 6-Р ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр

Дугаар 16

Өндөр хошуу

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь заалтыг үндэслэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8 дахь удаагийн сонгуулийн 6 дугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсгийн дагуу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 03 сарын 15-ны 09 дүгээр хуралдааны 07 дугаар тогтоолоор газрын төлбөрийн бүсийн хилийн зааг итгэлцүүр, хэмжээ батлагдсан тул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 сарын 1-ны өдрийн 06 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.

2.Тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгүүлж хасалт хийлгэх ажлыг зохион байгуулахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга /Д.Ганболд/-д даалгасугай.

ХУРЛЫН ДАРГА Д.БАЗАРГҮР