A

A

A

Бүлэг: 1979

ДОРНОД АЙМАГ

БАЯНДУН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 11-Р ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр

Дугаар 08

Наранбулаг

ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ БҮСЧЛЭЛ, ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2.д, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэг, Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Тус сумын газар нутгийн бүсчлэлийн хилийн зураглал солбицолыг нэгдүгээр хавсралтаар, газрын төлбөрийн хэмжээг хоёрдугаар хавсралтаар, газрын төлбөрийн үнэлгээний бүсийн зураглал, солбицолыг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахыг сумын Засаг дарга Х.Хүрэлчулуун-д даалгасугай.

3.Тогтоол гарсантай холбогдуулан Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 24 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

4. Батлагдан гарсан тогтоолтой холбогдуулан газар эзэмших, ашиглах гэрээг шинэчлэн байгуулах ажлыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд захиргааны хэм хэмжээний актыг бүртгүүлсэн өдрөөс эхлэн дагаж мөрдөн ажиллахыг сумын Засаг дарга, Газрын даамал, Татварын улсын байцаагч нарт үүрэг болгосугай.

ХУРЛЫН ДАРГА Б.БААТАРЦОГТ

ДОРНОД АЙМАГ БАЯНДУН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр

Дугаар 02

Наранбулаг

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай" хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2022 оны 06 дугаар сарын 03-ний өдрийн 1/3135 дугаар албан бичгийг үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны Газрын төлбөрийн бүсчлэл, газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай 08 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

2.Уг тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлээс иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны дарга Ч.Хатанзориг-т үүрэг болгосугай.

ХУРЛЫН ДАРГА Б.БАТ-ЭРДЭНЭ