Хэвлэх DOC Татаж авах
БАЯНДУН СУМЫН ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ БҮСЧЛЭЛ, ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

ДОРНОД АЙМАГ

БАЯНДУН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 11-Р ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

 

2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр                                                Дугаар 08                                                         Наранбулаг

                       

ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ БҮСЧЛЭЛ, ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ

ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2.д дэх хэсэг, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дах хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Тус сумын газар нутгийн бүсчлэлийн хилийн зураглал солбицолыг нэгдүгээр хавсралтаар, газрын төлбөрийн хэмжээг хоёрдугаар хавсралтаар, газрын төлбөрийн үнэлгээний бүсийн зураглал солбицолыг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахыг сумын Засаг дарга Х.Хүрэлчулуун-д даалгасугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 24 тоот тогтоолыгхүчингүй болсонд тооцсугай.

4. Батлагдан гарсан тогтоолтой холбогдуулан газар эзэмших, ашиглах гэрээг шинэчлэн байгуулах ажлыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд захиргааны хэм хэмжээний актыг бүртгүүлсэн өдрөөс эхлэн дагаж мөрдөн ажиллахыг сумын Засаг дарга, Газрын даамал, Татварын улсын байцаагч нарт үүрэг болгосугай.

 

 

                                                                                 ХУРЛЫН ДАРГА                             Б.БААТАРЦОГТ