Хэвлэх DOC Татаж авах
МАЛ ЭМНЭЛГИЙН ГЭРЧИЛГЭЭНИЙ ЗАГВАР, ХЭРЭГЛЭХ ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ

МАЛ ЭМНЭЛГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр            Дугаар А/51      Улаанбаатар хот

МАЛ ЭМНЭЛГИЙН ГЭРЧИЛГЭЭНИЙ ЗАГВАР, ХЭРЭГЛЭХ ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, “Мал, амьтны эрүүл мэндийн тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.10, 27 дугаар зүйлийн 27.6 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.“Мал эмнэлгийн гэрчилгээний загвар, хэрэглэх заавар”-ыг нэгдүгээр хавсралтаар, “Гэрээт мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн тодорхойлолт”-ыг хоёрдугаар хавсралтаар, “Дотоодын мал эмнэлгийн гэрчилгээний загвар”-ыг гуравдугаар хавсралтаар, “Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг” дөрөвдүгээр хавсралтаар, “Мал эмнэлгийн лабораторийн магадлан шинжилгээний гэрчилгээ”-г тав дугаар хавсралтаар, “Жижиг амьтны мал эмнэлгийн гэрчилгээг” зургаадугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.“Мал эмнэлгийн гэрчилгээний хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг Мал эмнэлгийн эрүүл ахуй, баталгаажуулалтын газар /Б.Батсүх/-т, энэхүү тушаалын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Мал эмнэлгийн хяналт, эрсдэлийн үнэлгээний газар /Б.Болдбаатар/-т даалгасугай.

 

ДАРГА                                                Д.ТҮМЭНДЭМБЭРЭЛ