Хэвлэх DOC Татаж авах
ОРХОН СУМЫН ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ БҮСЧЛЭЛ, ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭЛ ТОГТООХ ТУХАЙ

ДАРХАН-УУЛ АЙМАГ

ОРХОН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр                                                                               Дугаар 15/02                                                                                               Орхон

 

ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ БҮСЧЛЭЛ, ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ

ШИНЭЧЛЭЛ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын “д”, 25 дугаар зүйлийн 25.1 дэх заалт, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх заалт, Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Тус сумын нутаг дэвсгэрийн эдийн засаг, байгаль экологийн онцлог шинж чанар, хэтийн хөгжлийг харгалзан төрийн өмчийн газрыг эзэмшүүлж, ашиглуулсны газрын төлбөрийн бүсийг сумын нутаг дэвсгэрийн хил заагаар тооцож, 1м.кв газрын төлбөрийн хэмжээг тогтооход хэрэглэх хувь хэмжээг газрын нэгдмэл сангийн ангилал тус бүрээр хавсралтаар баталсугай.

2.Энэхүү тогтоолыг Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтэлсний дараа дагаж мөрдөн, олон нийтэд сурталчилан танилцуулж, хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг сумын Засаг дарга /Б.Алтансарнай/-д даалгасугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 24 дүгээр тогтоолыг хүчингүйд тооцсугай.

 

 

                                                     ДАРГА                                   Н.НЯМДАВАА