A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр

Дугаар 43

Улаанбаатар хот

ЖУРАМ, ЧИГЛЭЛ БАТЛАХ ТУХАЙ

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 7.9-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Мал, амьтны шилжилт хөдөлгөөнийг зохицуулах, тээвэр, тууврын замд саатуулж, хорио цээрийн хяналтанд авах журам"-ыг 1 дүгээр хавсралт, "Отор, нүүдлийн зорилгоор аймаг дамжиж мал туух тууврын замын чиглэл"-ийг 2 дугаар хавсралт, "Мах бэлтгэлийн зорилгоор аймаг дамжиж мал туух тууврын замын чиглэл"-ийг 3 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. Энэ тогтоолын хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг Мал эмнэлгийн ерөнхий газар (Д.Түмэндэмбэрэл), бүх шатны Засаг дарга нарт, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаанд тус тус даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.УЛААН