A

A

A

Бүлэг: 1979

ДОРНОД АЙМАГ

ДАШБАЛБАР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН

ХУРЛЫН 14-Р ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр

Дугаар 24

Дашбалбар

ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ҮНЭЛГЭЭНИЙ БҮС, ХУВЬ ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2, 25 дугаар зүйлийн 25.1, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь заалт, Засгийн газрын 2018 рны 182 дугаар тогтоолын 1, 2, 6, 7 дугаар хавсралт заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

Нэг.Сумын төвийн үнэлгээ, татвар төлбөрийн бүсийн хил заагийг шинэчлэн 1 дүгээр хавсралтаар, хөдөө аж ахуйн газрын төлбөрийн бүсийн хувь хэмжээг үнэлгээний тойргийн дугаарт харгалзуулан 2 дугаар хавсралтаар, газрын төлбөрийн бүсийн зураглалыг 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

Хоёр.Батлагдан гарсан тогтоолтой холбогдуулан газар эзэмших, ашиглах гэрээг шинэчлэн байгуулж 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөн ажиллахыг сумын Засаг дарга /Б.Баттулга/ газрын даамал /М.Ганзориг/ татварын байцаагч /Б.Цэцэгдэлгэр/ нарт тус тус үүрэг болгосугай.

Гурав.Энэ тогтоол гарсантай холбогдуулан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 05 дугаар, 2018 оны 16 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүйд тооцсугай.

ХУРЛЫН ДАРГА Д.ТЭГШЭЭ

ДОРНОД АЙМАГ ДАШБАЛБАР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 7 дугаар сарын 29-ний өдөр

Дугаар 02

Дашбалбар уул

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, 35 дугаар зүйлийн 35.1.17 дахь заалт, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт нэмэлт өөрчлөлт орсны дагуу "Газрын төлбөрийн бүсийн хилийн зааг, итгэлцүүрийн хувь, төлбөрийн хэмжээг тогтоох тухай" аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 10/01 тоот тогтоол батлагдсан тул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 24 дүгээр тогтоолыг хүчингүй болгосугай.

2.Тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сан бүртгүүлж, хасалт хийлгэхийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга /М.Гансүх/-д даалгасугай.

ХУРЛЫН ДАРГА М.БАТ-ОРГИЛ