Хэвлэх DOC Татаж авах
ДАШБАЛБАР СУМЫН ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ҮНЭЛГЭЭНИЙ БҮС, ХУВЬ ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

ДОРНОД АЙМАГ

ДАШБАЛБАР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН

ХУРЛЫН 14-Р ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр                                                                            Дугаар 24                                                                                       Дашбалбар

 

ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ҮНЭЛГЭЭНИЙ БҮС, ХУВЬ ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН

ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2, 25 дугаар зүйлийн 25.1, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь заалт, Засгийн газрын 2018 рны 182 дугаар тогтоолын 1, 2, 6, 7 дугаар хавсралт заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

Нэг.Сумын төвийн үнэлгээ, татвар төлбөрийн бүсийн хил заагийг шинэчлэн 1 дүгээр хавсралтаар, хөдөө аж ахуйн газрын төлбөрийн бүсийн хувь хэмжээг үнэлгээний тойргийн дугаарт харгалзуулан 2 дугаар хавсралтаар, газрын төлбөрийн бүсийн зураглалыг 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

Хоёр.Батлагдан гарсан тогтоолтой холбогдуулан газар эзэмших, ашиглах гэрээг шинэчлэн байгуулж 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөн ажиллахыг сумын Засаг дарга /Б.Баттулга/ газрын даамал /М.Ганзориг/ татварын байцаагч /Б.Цэцэгдэлгэр/ нарт тус тус үүрэг болгосугай.

Гурав.Энэ тогтоол гарсантай холбогдуулан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 05 дугаар, 2018 оны 16 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүйд тооцсугай.

 

                        ХУРЛЫН ДАРГА                                 Д.ТЭГШЭЭ