Хэвлэх DOC Татаж авах
БУЯНТ СУМЫН ГАЗРЫН ҮНЭЛГЭЭ ТӨЛБӨРИЙН БҮСИЙН  ХИЛ ЗААГ ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ БАТЛАХ ТУХАЙ

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ

БУЯНТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

 

2018 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр                                      Дугаар 03                                                 Шар тохой

 

ГАЗРЫН ҮНЭЛГЭЭ ТӨЛБӨРИЙН БҮСИЙН

ХИЛ ЗААГ ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 “д” заалт, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит III хуралдаанаас ТОГТООХ нь:

1. ”Сумын нутаг дэвсгэрийн газрын үнэлгээний бүс”-ийг нэгдүгээр хавсралт, ’’Сумын төв, бусад суурин газруудад оршин суудаг айл өрх, албан байгууллага, тухайн сумын нутаг дзвсгэрт үйл ажиллагаа явуулдаг үйлдвэр, аж ахуйн нэгж, иргэдийн газар эзэмшиж ашигласаны төлбөрийн хэмжээг хоёрдугаар хавсралт, Бэлчээр, тариалан, хадлангийн болон зам, шугам сүлжээний зориулалтаар эзэмшүүлж, ашиглуулсан газрын төлбөрийн хэмжээг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Сумын газрын төлбөрийн хувь хэмжээг өөрчилсөнтэй холбогдуулан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах гэрээг шинэчлэх газрын төлбөрийг ногдуулах, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх төлөвлөгөөний биелэлтийг хангаж ажиллахыг Засаг дарга /Т.Мэндсүрэн/, Татварын улсын байцаагч /Н.Цолмон/, Газрын даамал /И.Оналбек/ нарт тус тус үүрэг болгосугай.

3. Тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Тамгын газрын дарга /Х.Баянбаатар/-д даалгасугай

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 35 тоот тогтоолыг хүчингүйд тооцсугай.

5. Энэхүү тогтоолыг Монгол Улсын Хууль зүй, Дотоод хэргийн яамны хууль зүйн бодлогын газарт бүртгүүлсэний дараа дагаж мөрдсүгэй.

 

 

                                                    ДАРГА                                  Б.ЦЭРЭНДОРЖ