A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Журам, загвар шинэчлэн батлах тухай /Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ, ахмад настанд үйлчилгээ үзүүлэх иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагыг магадлан итгэмжлэх/
Бүлэг: 1979

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН ТУШААЛ

2019 оны 2 дугаар сарын 14-ны өдөр

Дугаар А/65

Улаанбаатар хот

ЖУРАМ, ЗАГВАР ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24.2 дахь хэсэг, Нийгмийн халамжийн тухай хуулийн 18.9 дэх хэсэг, Ахмад настны тухай хуулийн 7.3 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ, ахмад настанд үйлчилгээ үзүүлэх иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагыг магадлан итгэмжлэх журам"-ыг 1 дүгээр хавсралтаар, "Магадлан итгэмжлэгдсэн иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагад олгох гэрчилгээний загвар"-ыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Энэхүү журмын хэрэгжилтийг хангаж, магадлан итгэмжлэх үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулж ажиллахыг Нийгмийн хамгааллын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Б.Ундрал/, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар /Б.Нямдаваа/-т үүрэг болгосугай.

3.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /Ц.Мөнхзул/-т даалгасугай.

4.Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн А/52 тоот тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД С.ЧИНЗОРИГ

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН ТУШААЛ

2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр

Дугаар А/180

Улаанбаатар хот

Журам, загвар шинэчлэн батлах тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, Нийгмийн халамжийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.9, Ахмад настны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ болон ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүнд зарим төрлийн үйлчилгээ үзүүлэх иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагыг магадлан итгэмжлэх журам"-ыг 1 дүгээр хавсралтаар, "Магадлан итгэмжлэгдсэн иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагад олгох гэрчилгээний загвар"-ыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Энэхүү журмын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Б.Ундрал/, магадлан итгэмжлэх үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулж, үр дүнг танилцуулж ажиллахыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар /З.Энхболд/-т тус тус үүрэг болгосугай.

3.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /Ц.Мөнхзул/-т даалгасугай.

4.Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/65 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Х.БУЛГАНТУЯА