Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (ТАХ-д өндөр насны тэтгэвэрт гахахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр
Улаанбаатар хот

Дугаар 7

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Төрийн албаны тухай хуулийн 60.1, Төрийн албаны төв байгууллагын саналыг  үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан  “Журам шинэчлэн батлах тухай” Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 405 дугаар тогтоол, “Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 338 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                              У.ХҮРЭЛСҮХ

Сангийн сайд                                                                       Ч.ХҮРЭЛБААТАР