Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (ТЖАХ-ийн албан үүргийг түр орлон гүйцэтгэхэд цалин, урамшуулал олгох)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр
Улаанбаатар хот

Дугаар 9

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Төрийн албаны тухай хуулийн 43.5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэхэд цалин, урамшуулал олгох журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам батлах тухай” Засгийн газрын 2011 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 62 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                           У.ХҮРЭЛСҮХ

Сангийн сайд                                                                    Ч.ХҮРЭЛБААТАР