A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр

Дугаар 6

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Төрийн албаны тухай хуулийн 59.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Төрийн албан хаагчид нөхөх төлбөр олгох журам"-ыг хавсралт ёсоор баталсугай. (Энэ тогтоолын хавсралтад Засгийн газрын 2019 оны 454 дүгээр тогтоолоор нэмэлт, өөрчлөлт орсон)

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Төрийн албан хаагчид нөхөх төлбөр олгох журам батлах тухай" Засгийн газрын 1995 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 218 дугаар тогтоол, "Төрийн албан хаагчид тусламж олгох нөхцөл, журам батлах тухай" Засгийн газрын 2004 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 112 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Сангийн сайд Ч.ХҮРЭЛБААТАР