A

A

A

Бүлэг: 1979

БАЯНХОНГОР АЙМАГ

БАЯНЦАГААН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр

Дугаар 11/04

Баянбулаг

ГАЗРЫН ҮНЭЛГЭЭ ТӨЛБӨРИЙН БҮСИЙН ХИЛ ЗААГ ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2. "д" дахь хэсэг, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлин 6.3 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит XI хуралдаанаас ТОГТООХ нь:

1."Газрын үнэлгээ төлбөрийн бүсийн зураг хил зааг"-ийг нэгдүгээр хавсралтаар, "Газрын үнэлгээ төлбөрийн бүсчлэл тус бүрээр тогтоосон газрын төлбөрийн хувь хэмжээ"-г хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Сумын газрын төлбөрийн хувь хэмжээг өөрчилсөнтэй холбогдуулан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших гэрээг шинэчлэх газрын төлбөрийг ногдуулах, төсөвт төвлөрүүлэх, орлогын төлөвлөгөөг хангаж ажиллахыг сумын Засаг дарга Н.Шагдарсүрэнд үүрэг болгосугай.

3. Тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгасугай.

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2008 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 12 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

5.Энэхүү тогтоолыг Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газарт бүртгүүлэн, 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

ДАРГА А.БАЯНЖАВ

БАЯНХОНГОР АЙМГИЙН БАЯНЦАГААН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙНХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр

Дугаар 12/01

Баянбулаг

ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХУВЬ ХЭМЖЭЭ ТОГТООСОН ТОГТООЛЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь заалтуудыг үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит XII хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны "Баянхонгор аймгийн сумдын газрын төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай" 6/25 дугаар тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын "Газрын үнэлгээ төлбөрийн бүсийн хил зааг, төлбөрийн хэмжээг батлах тухай" 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 11/04 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

2.Тогтоол хүчингүй болсонтой холбогдуулан захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сангийн бүртгэлээс хасуулах тухай албан бичгийг тогтоолын хамтаар Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч (Д.Саруулбуян)-д үүрэг болгосугай.

ДАРГА Б.НАМГАРРЕНЧИН