A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Уурхай, уулын болон баяжуулах, үйлдвэрийг ашиглалтад хүлээн авах/
Бүлэг: 1979

УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ТУШААЛ

2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр

Дугаар А/16

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.11 дэх заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

Нэг. Уурхай, уулын болон баяжуулах, үйлдвэрийг ашиглалтад хүлээн авах журмыг нэгдүгээр, Уурхай, уулын болон баяжуулах, үйлдвэрийг ашиглалтад оруулахад шаардлагатай бичиг баримтын бүрдлийг хоёрдугаар, Баяжуулах, боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулахад шаардлагатай бичиг баримтын бүрдлийг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.

Хоёр. Хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатай техник, технологийг ашиглаж ил тод, хариуцлагатай уул уурхайн зарчимд нийцүүлэн үйл ажиллагаагаа эхлүүлэх бэлтгэл ажлаа хангасан уурхай, уулын болон баяжуулах, үйлдвэрийг ашиглалтад хүлээн авах асуудлыг зохион байгуулах, комиссын төлөөллийг журмын дагуу бүрдүүлэх, комиссын даргыг тухай бүр томилон ажиллуулахыг Геологи, Уул уурхайн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Мөнхтөрд даалгасугай.

Гурав. Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Үйлдвэр, худалдааны сайдын 2007 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 291 дүгээр тушаал, Уул уурхайн сайдын 2012 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 32 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Д.СУМЪЯАБАЗАР

УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ТУШААЛ

2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр

Дугаар А/303

Улаанбаатар хот

Журам шинэчлэн батлах тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.11 дэх заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Уурхай, уулын болон баяжуулах үйлдвэрийг ашиглалтад хүлээн авах журмыг нэгдүгээр, уурхай, уулын болон баяжуулах үйлдвэрийг ашиглалтад оруулахад шаардлагатай бичиг баримтын бүрдлийг хоёрдугаар, баяжуулах, боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулахад шаардлагатай бичиг баримтын бүрдлийг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Үйл ажиллагаагаа эхлүүлэх бэлтгэл ажлыг хангаж, хүсэлт ирүүлсэн аж ахуйн нэгж, байгууллагын уурхай, уулын болон баяжуулах үйлдвэрийг ашиглалтад оруулах талаар шийдвэр гаргах үүрэг бүхий Улсын комиссыг тухай бүр томилон ажиллуулахыг Уул уурхайн бодлогын газар /Б.Элбэгзаяа/-т даалгасугай.

3.Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн А/16 дугаар тушаал, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн А/16 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Ж.ГАНБААТАР