A

A

A

Бүлэг: 1979

БАЯНХОНГОР АЙМАГ

БАЯНЦАГААН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр

Дугаар 11/03

Баянбулаг

"БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫГ ХАРИУЦЛАГАЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ"

Монгол Улсын Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2, Монгол Улсын Газрын тухай хуулийн 52.6 дахь заалт, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 14/07 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит XI хуралдаанаас ТОГТООХ нь:

1."Бэлчээр ашиглалтыг хариуцлагжуулах журам"-ыг хавсралтаар баталсугай.

2. Бэлчээр ашиглалтын гэрээг байгуулж, журмын хэрэгжилтийг хангаж ажиллахыг сумын Засаг даргад даалгасугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга /Д.Энхзаяа/-д үүрэг болгосугай.

4.Тогтоол батлагдсантай холбогдуулан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 10/2 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА А.БАЯНЖАВ